PI ACADEMYLEARN · BUILD · LEAD

Багш нар

Чадварлаг инженерүүд хичээл заана

PIA-ийн багш бүр өдрөөр салбартаа ажиллаж, оройдоо мэдлэгээ дамжуулдаг мэргэжилтнүүд.

Б. Сод-Од15+ жил туршлага

Б. Сод-Од

АХЛАХ БАГШ · ПРОГРАМ ХАНГАМЖ + ХИЙМЭЛ ОЮУН УХААН

Компьютерийн ухааны магистр, Microsoft MCP & MCSA, Oracle Database Administration, Zend PHP Developer, Certified Kubernetes Application Developer, ITPEC FE, AWS Certified Developer Associate Certification, Kaggle intermediate Machine Learning Боловсролын салбарт ШУТИС-ийн Компьютерийн ухааны салбарт програм хангамжийн багшаар 10 жил, Нэст Эдүкэйшин сургуулийн ахлах сургууль болон технологи хариуцсан захиралыг 5 жил, LIT Academy-г үүсгэн байгуулагчаар 6 жил ажилласан туршлагатай. Мөн Тренд Софк ХХК-г үүсгэн байгуулан 12+ жил програм хангамжийн инженерээр ажиллаж, олон улсын болон дотоодын томоохон системүүдийг бүтээсэн туршлагатай. Мэргэшсэн чиглэлүүд: Backend Architecture, System Design, Cloud Architecture, DevOps, Software Engineering, Machine Learning.

  • Data Structure
  • System Design
  • Software Architecture
  • Machine Learning
Т. Ялгуун6+ жил туршлага

Т. Ялгуун

АХЛАХ БАГШ · КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ

OSCE3 | OSCP | CPENT | HackerOne Ambassador 6+ жилийн туршлагатай Offensive Security Instructor & Vulnerability Researcher. Монгол Улсаас OSCE3 болон HackerOne Ambassador цолыг хүртсэн цорын ганц мэргэжилтэн. Олон улсын компаниуд болон нээлттэй эхийн төслүүдээс албан ёсны CVE дугаартай 50 эмзэг байдал илрүүлсэн туршлагатай. Мөн 29,000 гаруй бүртгэлтэй FantasM YouTube сувгаар кибер аюулгүй байдлын мэдлэг, туршлагаа олон нийтэд тогтмол хуваалцдаг. Мэргэшсэн чиглэлүүд: Vulnerability Research, Source Code Audit (incomplete fix / variant hunting), Penetration Testing, Active Directory Exploitation, Reverse Engineering, Smart Contract / Web3 Security.

  • OSCE3
  • OSCP
  • CPENT
  • HackerOne
Б. Мөнхбаяр10+ жил туршлага

Б. Мөнхбаяр

АХЛАХ БАГШ · СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛ

Cisco CCIE Enterprise Infrastructure #61682 сертификаттай сүлжээний инженер, зөвлөх, багш. 10+ жилийн enterprise сүлжээ болон кибер аюулгүй байдлын туршлагатай бөгөөд 700+ инженерт CCNA, CCNP сургалтыг амжилттай заасан. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад сүлжээний архитектурын төлөвлөлт, гүйцэтгэлийн сайжруулалт, аюулгүй байдлын хэрэгжилт, системийн доголдол, асуудлыг илрүүлэх чиглэлээр олон бодит төсөл дээр ажилласан. Routing, switching, VPN, firewall, high availability, virtualization болон application traffic түвшний асуудлыг протоколын логикт тулгуурлан root-cause analysis хийж оношлох чиглэлээр гүнзгий мэргэшсэн. Cisco, Dell, MikroTik, ZTE, Palo Alto Networks, Check Point, Fortinet, WatchGuard, Radware зэрэг multi-vendor орчинд шийдэл хэрэгжүүлж ажилласан туршлагатай.

  • CCIE
  • CCNA
  • CCNP
  • Network Security
Г. Гомбо12+ жил туршлага

Г. Гомбо

АХЛАХ БАГШ · ПРОГРАМ ХАНГАМЖ + ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ

Мэдээллийн технологийн салбарт 12+ жилийн туршлагатай, программ хангамжийн хөгжүүлэгчээс төслийн удирдлага хүртэл карьерийн бүрэн замнал туулсан. Agile болон Scrum аргачлалыг ашиглан программ хангамжийн хөгжүүлэлтийн багуудыг удирдаж, Sprint төлөвлөлт, Daily Stand-up, Sprint Review, Retrospective зэрэг Scrum ceremony-уудыг тогтмол зохион байгуулж байсан туршлагатай. Express.js, Node.js зэрэг технологи ашиглан веб болон мобайл аппликейшн хөгжүүлэлтийн төслүүдийг Agile framework-ийн дагуу техникийн болон удирдлагын түвшинд амжилттай удирдаж хэрэгжүүлсэн. Мэргэшсэн чиглэлүүд: Agile & Scrum Methodology, IT Төслийн удирдлага (Project Management), Программ хангамжийн хөгжүүлэлт, Веб & Мобайл аппликейшн хөгжүүлэлт, Багийн удирдлага, Sprint Planning, Технологийн стратеги төлөвлөлт.

  • Backend
  • Agile
  • Project Management
  • Sprint Planning
  • Strategy

ЗӨВЛӨХ БАГ

Зөвлөх профессорууд

Сургалтын хөтөлбөрийг төлөвшүүлж, багуудыг чиглүүлдэг салбар болон эрдэм шинжилгээний ахлах зөвлөхүүд.

А.Эрдэнэбаатар

А.Эрдэнэбаатар

ЗӨВЛӨХ ПРОФЕССОР · БОЛОВСРОЛЫН МАНЛАЙЛАЛ БА МХХТ

Доктор (Ph.D), профессор | ШУТИС-ийн Ректор асан | 30+ жилийн туршлагатай Education Leader, IT Educator & Technology Consultant. Монгол Улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын суурь баазыг бүрдүүлэх болон дээд боловсролын тогтолцоог шинэчлэхэд онцгой хувь нэмэр оруулсан анхдагч эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч. ШУТИС-ийн Ректор (Захирал)-оор ажиллаж, Монгол улсад инженер, технологийн боловсролыг олон улсын жишигт хүргэх, их сургуулийн гадаад харилцаа, судалгааны баазыг өргөжүүлэхэд манлайлан оролцсон. Төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийн технологийн стандартуудыг боловсруулах, томоохон төслүүдэд зөвлөхөөр ажилласан бөгөөд түүний бэлтгэн гаргасан олон зуун инженерүүд өдгөө салбарынхаа хөгжлийг тодорхойлж байна. Мэргэшсэн чиглэлүүд: University Administration & Leadership, IT Infrastructure, Telecommunications, Technology Standards & Policy, IT Education & Research.

  • University Leadership
  • IT Policy
  • Higher Education
  • ICT Infrastructure
Ж.Нанжиджамц

Ж.Нанжиджамц

ЗӨВЛӨХ ПРОФЕССОР · СҮЛЖЭЭНИЙ АРХИТЕКТУР

CCAI | CCNA | CCNP | ErdemNet Chief Engineer | 30+ жилийн туршлагатай Network Architect & Cisco Instructor. Монгол дахь хамгийн анхны Cisco Networking Academy-г үүсгэн байгуулалцаж, CCNA, CCNP түвшний сургалтыг эхлүүлсэн олон улсын эрхтэй (CCAI) анхны сургагч багш бөгөөд Монголын боловсрол, судалгааны нэгдсэн "Эрдэмнет" сүлжээний Ерөнхий инженер. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монголын их, дээд сургуулиудыг холбосон үндсэн сүлжээний архитектурыг биечлэн боловсруулж, олон улсын TEIN (Trans-Eurasia Information Network) төсөлд Монголоо төлөөлөн ажилласан. Түүний удирдлага дор бэлтгэгдсэн шилдэг сүлжээний инженерүүд өдгөө Монголын тэргүүлэх үүрэн операторууд, банк санхүүгийн байгууллагуудын цөм сүлжээг хариуцан ажиллаж байна. Мэргэшсэн чиглэлүүд: Network Architecture, Routing & Switching, Cisco Technologies, Fiber Optic Infrastructure, NREN (National Research and Education Network) Development.

  • Network Architecture
  • Cisco
  • Routing & Switching
  • NREN
Б.Сабит

Б.Сабит

ЗӨВЛӨХ · ТЕХНОЛОГИЙН МАНЛАЙЛАЛ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Infinite Solutions LLC | Ерөнхий захирал | MSC | CEO | CTO | Startup | Leadership | Payment Product | Blockchain | Funding. Монголын технологийн салбарт тэргүүлэгч компаниудын нэг Infinite Solutions LLC-ийг хамтран үүсгэн байгуулж, одоогоор компанийг Ерөнхий захирлын хувиар удирдаж байна. Програм хангамж хөгжүүлэлт болон багийн удирдлагын чиглэлээр 20 гаруй жилийн мэргэжлийн туршлагатай бөгөөд санхүүгийн технологи (Fintech), төлбөрийн технологи (PaymentTech), блокчэйн болон хиймэл оюун ухааны (AI) бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэх, түүнчлэн хөрөнгө оруулалт татах чиглэлээр амжилттай туршлагатай удирдагч юм. АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүн амжилттай нэвтрүүлж, тус улсын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татан төвлөрүүлсэн олон улсын түвшний туршлагатай. Мэргэшсэн чиглэлүүд: Fintech & PaymentTech, Blockchain, AI Products, Startup Leadership, Venture Funding.

  • Fintech
  • PaymentTech
  • Blockchain
  • Startup Funding

VIP сургалт 15 суралцагчид зориулагдсан

Бүртгэлээ өгөөд ярилцлагад орох цагаа аваарай. Бид 24 цагийн дотор эргэж холбогдоно.

Одоо бүртгүүлэх