CCNP Enterprise: Core Networking (ENCOR)
CCNA-ийн дараагийн шат — томоохон байгууллагын сүлжээний цөм технологийг эзэмших мэргэжлийн сургалт.
- ХУГАЦАА
- 5 өдөр · Нийт 40 цаг (эрчимжүүлсэн)
- ТҮВШИН
- CCNA зэрэгтэй эсвэл ижил түвшин
- ТӨЛБӨР
- 2,500,000₮
Тойм
CCNP ENCOR сургалт нь CCNA-ийн дараагийн шатны, мэргэжлийн түвшний сургалт юм. Энэхүү хөтөлбөрөөр томоохон байгууллагын (Enterprise) сүлжээний дэд бүтцийг зохион байгуулах, ахисан түвшний routing протокол болон сүлжээний автоматжуулалтыг ашиглаж төхөөрөмж дээр тохиргоо хийж сурна. Албан ёсны нэр: Implementing and Operating Cisco Enterprise Network Core Technologies (350-401 ENCOR).
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Байгууллагын сүлжээний архитектурын шийдэл гаргах, найдвартай байдлыг хангах зэрэг ахисан түвшний мэдлэгийг олон улсын хөтөлбөрийн дагуу сургаж эзэмшүүлнэ.
ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ & ЧАДВАР
- BGP болон OSPF ашиглан байгууллагын гадаад, дотоод замчлалыг удирдах
- VRF болон Tunneling технологиор сүлжээний виртуал тусгаарлалт хийх
- IPsec VPN ашиглан салбар нэгжүүдийг нууцлалтайгаар холбох
- Сүлжээний өдөр тутмын үйлдлүүдийг Python скрипт ашиглан автоматжуулж, цаг хугацаа хэмнэх
ХӨТӨЛБӨРИЙН АХЛАХ БАГШ
Б. МөнхбаярАхлах багш · Сүлжээний инженерчлэлCisco CCIE Enterprise Infrastructure #61682 сертификаттай сүлжээний инженер, зөвлөх, багш. 10+ жилийн enterprise сүлжээ болон кибер аюулгүй байдлын туршлагатай бөгөөд 700+ инженерт CCNA, CCNP сургалтыг амжилттай заасан. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад сүлжээний архитектурын төлөвлөлт, гүйцэтгэлийн сайжруулалт, аюулгүй байдлын хэрэгжилт, системийн доголдол, асуудлыг илрүүлэх чиглэлээр олон бодит төсөл дээр ажилласан. Routing, switching, VPN, firewall, high availability, virtualization болон application traffic түвшний асуудлыг протоколын логикт тулгуурлан root-cause analysis хийж оношлох чиглэлээр гүнзгий мэргэшсэн. Cisco, Dell, MikroTik, ZTE, Palo Alto Networks, Check Point, Fortinet, WatchGuard, Radware зэрэг multi-vendor орчинд шийдэл хэрэгжүүлж ажилласан туршлагатай.
ХУВААРЬ БА ТӨЛБӨР
- Мэргэжлийн код
- CCNP-ENCOR
- Шалгалтын код
- 350-401 ENCOR
- Багш
- Б. Мөнхбаяр (CCIE #61682)
- Элсэгчийн түвшин
- CCNA зэрэгтэй эсвэл ижил түвшний мэдлэгтэй байх
- Суралцах хугацаа
- 5 өдөр (эрчимжүүлсэн)
- Цагийн хуваарь
- 09:00 – 18:00 · Өдөрт 8 цаг, нийт 40 цаг
- Сургалтын төлбөр
- 2,500,000₮
Сургалтын агуулга
8 сэдэв
STP, RSTP, MSTP (Multiple Spanning-Tree), VTP, EtherChannel (LACP, PAgP).
Inter-VLAN Routing, Static Route, Multi-Area OSPFv2.
OSPFv2 Route Summarization, Route Filtering.
External BGP for IPv4, BGP Path Manipulation, Multi-Protocol BGP (MP-BGP).
VRF (Virtual Routing and Forwarding), GRE Tunnel.
HSRP (Gateway Redundancy), NAT, IPsec Site-to-Site VPN.
Basic Python Scripting, API-д суурилсан сүлжээний удирдлага.
Тоног төхөөрөмжийн ажиллагааг оновчтой болгох (Tuning).
Ажлын байр
- Ахлах сүлжээний инженер (Senior Network Engineer)
- Сүлжээний архитектор (Network Architect)
- Дэд бүтцийн менежер (Infrastructure Manager)
- Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч
Хөтөлбөрийн давуу тал
- Олон улсын зэрэгтэй багш: CCIE сертификат авсанаас хойш 7 жил сургалт орсон туршлагатай.
- CCNP ENCOR олон улсын сертификатын шалгалтад бэлдэх зөвлөмж багтсан.
