PI ACADEMYLEARN · BUILD · LEAD

Бидний тухай

Бид цагийг хэмнэдэг

PIA Academy нь 2024 онд Улаанбаатар хотод байгуулагдсан. Бид нэг зүйлд итгэдэг: технологийн салбарт мэргэжил эзэмшиж, бодит карьераа эхлүүлэхийн тулд заавал дөрвөн жил хүлээх шаардлагагүй. Өнөөдөр ажил олгогчид зөвхөн дипломоор бус, юу мэддэг, юу чаддаг, хамгийн чухал нь юу бүтээж чадсанаар тань үнэлдэг. Тиймээс бид онолын мэдлэгийг бодит ур чадвартай хослуулж, богино хугацаанд мэргэжлийн түвшинд хүрэх боломжийг бүтээдэг. Суралцагч бүрийг зөвхөн мэдлэгтэй төгсөгч бус, бодит бүтээгдэхүүн бүтээж, ажлын байранд шууд үнэ цэн бүтээх чадвартай инженер болгон хөгжүүлэх нь бидний зорилго.

Эрхэм зорилго

Бид суралцагч бүрийг онолын мэдлэгээс давж, бодит бүтээгдэхүүн бүтээж, ажлын байранд шууд хэрэгжүүлэх ур чадвар эзэмшсэн, салбартаа үнэ цэн бүтээх чадвартай инженер болгон хөгжүүлнэ.

Алсын хараа

Монголын технологийн салбарт чадварлаг мэргэжилтэн бэлтгэх боловсролын тэргүүлэх байгууллага болж, коллеж, их сургуулийн түвшинд өргөжинө. Бид суралцагчдынхаа итгэлийг хүлээсэн шилдэг багш, цаг үеийн хэрэгцээнд нийцсэн тасралтгүй шинэчлэгдэх хөтөлбөрөөр боловсролын шинэ жишгийг бий болгоно.

1 жил
4 жилийн хөтөлбөрийг нэг жилд
15
Ангид байх сурагчийн дээд тоо
4
Хөтөлбөр ба богино сургалт
15+
Хамтын ажиллагаатай компаниуд

Арга барил

4 жил → 1 жил хэрхэн болдог вэ?

Бид агуулгыг хасдаггүй — шаардлагагүй цагийг хэмнэдэг. Их сургуулийн хөтөлбөрт давхарддаг болон ерөнхий эрдмийн хичээлүүдийг оновчилж, инженерийн мэргэжлийн цөм мэдлэг, ур чадварыг 33 долоо хоногийн эрчимжүүлсэн хөтөлбөрт төвлөрүүлэн хүргэдэг.

  1. 01

    Шүүлт — 15 хүн

    Ярилцлага, өөрийгөө бүрэн дайчлан сурч бүтээхэд бэлэн 15 хүнийг сонгодог. Та үнэхээр сурах чин хүсэлтэй бол та чадна гэсэн үг.

  2. 02

    Цөм мэдлэг

    Алгоритм, өгөгдлийн бүтэц, систем, сүлжээ, өгөгдлийн сан, төслийн менежмент, машин сургалт гэх суурь ойлголтууд.

  3. 03

    Мэргэшил

    Ажлын байрны шаардлагад бүрэн нийцсэн програм хөгжүүлэх арга технологи, практик ур чадварыг эзэмшиж бодит төслүүд дээр ажиллана.

  4. 04

    Төгсөлтийн төсөл

    Төгсөлтийн комисс болон ажил олгогчдын өмнө хийж гүйцэтгэсэн бодит бүтээгдэхүүнээ илтгэж төгсөнө. Demo Day-д хамтрагч компаниуд оролцоно.

Зарчим

Бидний зарчим

01

Стандартаа бууруулахгүй

Суудал дүүрээгүй байсан ч түвшин хангаагүй хүнийг авдаггүй.

02

Бүтээл нь баталгаа

Дүн биш, ажиллаж байгаа бүтээгдэхүүн, шийдэж байгаа асуудлын хүндрэлийн зэрэг л ур чадварыг батална.

03

Хариуцлагатай багш

Багш сурагчийн ажлыг биечлэн уншиж, үр дүнд нь хариуцлага хүлээнэ.

04

Мэргэжлийн орчин

Сургалтын орчин ажлын орчинтой ижил стандарттай байх ёстой.

PIA Academy-ийн iMac лаборатори

Орчин

Сургалтын орчин

UB Tower-ийн 10 давхарт байрлах лаборатори нь сурагч тус бүрд сүүлийн үеийн iMac, хувийн виртуал сервер, багийн ажлын орон зай, амралт чөлөөт цагийн хэсэгтэй.

  • Сурагч тус бүрд сүүлийн үеийн iMac
  • Сурагч бүрт хувийн виртуал сервер — өөрийн орчинд туршиж, deploy хийнэ
  • Мэргэжлийн тоног төхөөрөмж, өндөр хурдны интернэт
  • Багийн төсөл дээр ажиллах тусдаа орон зай
  • Цайны өрөө, амралтын бүс — ачааллын дунд амсхийх орчин
  • Хичээлийн дараа ч нээлттэй, чөлөөтэй суралцах орчин
ХОЛБОО БАРИХ