AI-Native Software Engineer
AI эрин үед програм хангамжийн инженерийг шинээр бэлтгэж байна.
- ХУГАЦАА
- 33 долоо хоног · 1 хичээлийн жил
- ТҮВШИН
- Суурь боловсрол ба дээш
- ТӨЛБӨР
- 12,000,000₮
Тойм
Бизнесийн байгууллагын үйл ажиллагааг судалж, мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны тусламжтайгаар үйл ажиллагааг автоматжуулан байгууллагын үйл ажиллагаанд шийдэл олж хөгжүүлэлт хийнэ. Өнөөдрийн мэдээллийн технологийн орчинд компьютерийн ухааны мэргэжлийг эзэмшиж буй хүн заавал сурсан байх ёстой мэдлэг, сурсан мэдлэгээ хэрхэн хэрэглэх практик дадлага, суурь мэдлэгийг олж авна.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан, програм хангамжаар мэргэшсэн, хөрвөх чадвартай, өндөр ёс зүйтэй компьютерийн ухааны чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ & ЧАДВАР
- Компьютерийн ухааны суурь ойлголтуудыг эзэмших
- Алгоритм болон програмчлалын үндсэн агуулгыг ойлгож, хүндэвтэр бодлого, асуудлыг шийдэх
- Вэб сайтын дизайн бүтээх
- Програм хангамжийн зохиомж ба архитектур, өгөгдлийн сангийн зохиомж гаргах, шаардлагын шинжилгээ боловсруулах
- Вэб болон мобайл програм хөгжүүлэх
- Хиймэл оюун ухаанаар хүчирхэгжсэн програмчлалын шинэ үеийн хөгжүүлэлтийн арга технологиудыг хэрэгжүүлэх
ХӨТӨЛБӨРИЙН АХЛАХ БАГШ
Б. Сод-ОдАхлах багш · Програм хангамж + Хиймэл оюун ухаанКомпьютерийн ухааны магистр, Microsoft MCP & MCSA, Oracle Database Administration, Zend PHP Developer, Certified Kubernetes Application Developer, ITPEC FE, AWS Certified Developer Associate Certification, Kaggle intermediate Machine Learning Боловсролын салбарт ШУТИС-ийн Компьютерийн ухааны салбарт програм хангамжийн багшаар 10 жил, Нэст Эдүкэйшин сургуулийн ахлах сургууль болон технологи хариуцсан захиралыг 5 жил, LIT Academy-г үүсгэн байгуулагчаар 6 жил ажилласан туршлагатай. Мөн Тренд Софк ХХК-г үүсгэн байгуулан 12+ жил програм хангамжийн инженерээр ажиллаж, олон улсын болон дотоодын томоохон системүүдийг бүтээсэн туршлагатай. Мэргэшсэн чиглэлүүд: Backend Architecture, System Design, Cloud Architecture, DevOps, Software Engineering, Machine Learning.
ХӨТӨЛБӨРИЙН БАГШ
Г. ГомбоАхлах багш · Програм хангамж + Төслийн менежментМэдээллийн технологийн салбарт 12+ жилийн туршлагатай, программ хангамжийн хөгжүүлэгчээс төслийн удирдлага хүртэл карьерийн бүрэн замнал туулсан. Agile болон Scrum аргачлалыг ашиглан программ хангамжийн хөгжүүлэлтийн багуудыг удирдаж, Sprint төлөвлөлт, Daily Stand-up, Sprint Review, Retrospective зэрэг Scrum ceremony-уудыг тогтмол зохион байгуулж байсан туршлагатай. Express.js, Node.js зэрэг технологи ашиглан веб болон мобайл аппликейшн хөгжүүлэлтийн төслүүдийг Agile framework-ийн дагуу техникийн болон удирдлагын түвшинд амжилттай удирдаж хэрэгжүүлсэн. Мэргэшсэн чиглэлүүд: Agile & Scrum Methodology, IT Төслийн удирдлага (Project Management), Программ хангамжийн хөгжүүлэлт, Веб & Мобайл аппликейшн хөгжүүлэлт, Багийн удирдлага, Sprint Planning, Технологийн стратеги төлөвлөлт.
ХУВААРЬ БА ТӨЛБӨР
- Мэргэжлийн код
- SW
- Элсэгчийн түвшин
- Суурь боловсрол ба түүнээс дээш
- Суралцах хэлбэр
- Танхимд онол & практик хосолсон
- Суралцах хугацаа
- 33 долоо хоног · 1 хичээлийн жил
- Хуваарь
- Даваа, Лхагва 17:30–21:00 · Бямба 10:00-аас
- Хичээлийн бүтэц
- 2 өдөр шинэ агуулга, 1 өдөр бие даалт
- Ням гараг
- Академийн нийт суралцагчдын идэвхжүүлэлт · тэмцээн, уралдааны өдөр
- Ангийн хэмжээ
- 15 сурагч
- Сургалтын төлбөр
- 12,000,000₮ /2 хуваах боломжтой, урьдчилгаа төлбөр 50%/
- Бүтэн жилээр 100% төлбөл
- 11,000,000₮
Төлбөрийн нөхцөл: 2-3 удаа хуваан төлөх боломжтой. ББСБ-ын сарын 2% хүүтэй зээлээр төлбөрөө төлөх боломжтой.
Одоо бүртгүүлэхСургалтын агуулга
12 модуль
Хувьсагч, өгөгдлийн төрөл, урсгалын удирдлага, функц, алдаа боловсруулалт. Асуудлыг алгоритм болгон задлах сэтгэлгээг эхнээс нь суулгана.
HTML, CSS, JavaScript. Хөтчийн ажиллагаа, DOM, responsive layout болон вэб сайтын бүтэц зохион байгуулалт.
Класс, объект, удамшил, интерфейс, полиморфизм. SOLID зарчим болон дахин ашиглагдах код бичих дадал.
Массив, холбоост жагсаалт, стек, дараалал, мод, граф, хэш. Хайлт, эрэмбэлэлт болон complexity шинжилгээ.
Реляц загварчлал, нормалчлал, SQL, индекс, транзакц болон query-ийн гүйцэтгэлийн оновчлол.
Компонент хандалтат интерфейс бүтээх: state удирдлага, чиглүүлэлт, форм, API-тай ажиллах, хүртээмж.
Сервер талын логик, REST API, аутентификаци ба эрхийн систем, файл боловсруулалт, кэш, аюулгүй байдал.
Шаардлагын шинжилгээ, системийн зохиомж, давхаргат архитектур, дизайн загварууд, техникийн баримтжуулалт.
Гар утасны аппликейшн хөгжүүлэх, төхөөрөмжийн боломжуудыг ашиглах, дэлгүүрт нийтлэх бүрэн процесс.
Том хэлний загваруудтай үр дүнтэй ажиллах арга зүй: контекст зохиомж, багажийн дуудлага, агент бүтээх, үр дүнгийн үнэлгээ.
Хиймэл оюунтай хамтарсан хөгжүүлэлтийн урсгал: AI туслахаар код бичих, шүүх, засварлах, чанарыг хянах дэглэм.
Бодит шаардлага дээр суурилсан бүтэн бүтээгдэхүүнийг эхнээс нь бүтээж, комисс өмнө хамгаална.
Ажлын байр
- Програм хангамжийн инженер
- Front-End хөгжүүлэгч
- Back-End хөгжүүлэгч
- AI хөгжүүлэгч
- Мобайл хөгжүүлэгч
- Төслийн менежер
Хөтөлбөрийн давуу тал
- 1 хичээлийн жилийн хугацаанд одоогийн уламжлалт их сургуулийн 4 жилийн хөтөлбөрөөр олгодог мэргэжлийн ур чадваруудыг бодит амьдралд ашиглагддаг арга технологитой хамт эзэмшинэ.
- Төгсөөд тус мэргэжлээр шууд ажиллах, эсвэл гүнзгийрүүлэн суралцах боломж нээгдэнэ.
- Долоо хоног бүрийн нэг өдөр бие даалтад зориулагдсан тул сурсан мэдлэгээ өөрийн төсөл дээр бататгана.
