PI ACADEMYLEARN · BUILD · LEAD
ХӨТӨЛБӨРҮҮД РҮҮ БУЦАХ
03 · СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛ · БОГИНО ХУГАЦАА

CCNA Enterprise

Байгууллагын сүлжээг эхнээс нь зохион байгуулж, тохируулж сурах 5 өдрийн эрчимжүүлсэн сургалт.

ХУГАЦАА
5 өдөр · Нийт 40 цаг
ТҮВШИН
Анхан → Дунд
ТӨЛБӨР
1,500,000₮

Тойм

CCNA Enterprise бол сүлжээний инженерийн замналыг эхлүүлэх суурь сургалт юм. Сүлжээний үндсэн ойлголтоос эхлээд VLAN, замчлал, утасгүй сүлжээ, аюулгүй байдал, автоматжуулалт хүртэл 5 өдрийн эрчимжүүлсэн хөтөлбөрөөр эзэмшинэ. Хичээл бүр онол болон бодит төхөөрөмж дээрх дадлагатай хосолсон.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Байгууллагын дотоод сүлжээг бие даан зохион байгуулах, сүлжээний төхөөрөмж дээр тохиргоо хийх, тасалдал алдааг шийдвэрлэх чадвартай инженер бэлтгэхэд оршино.

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ & ЧАДВАР

  • Байгууллагын дотоод сүлжээ зохион байгуулах
  • Сүлжээний төхөөрөмж дээр тохиргоо хийх чадвартай болох
  • Сүлжээний тасалдал, алдааг (Troubleshooting) шийдвэрлэх

ХӨТӨЛБӨРИЙН АХЛАХ БАГШ

Б. МөнхбаярБ. МөнхбаярАхлах багш · Сүлжээний инженерчлэл

Cisco CCIE Enterprise Infrastructure #61682 сертификаттай сүлжээний инженер, зөвлөх, багш. 10+ жилийн enterprise сүлжээ болон кибер аюулгүй байдлын туршлагатай бөгөөд 700+ инженерт CCNA, CCNP сургалтыг амжилттай заасан. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад сүлжээний архитектурын төлөвлөлт, гүйцэтгэлийн сайжруулалт, аюулгүй байдлын хэрэгжилт, системийн доголдол, асуудлыг илрүүлэх чиглэлээр олон бодит төсөл дээр ажилласан. Routing, switching, VPN, firewall, high availability, virtualization болон application traffic түвшний асуудлыг протоколын логикт тулгуурлан root-cause analysis хийж оношлох чиглэлээр гүнзгий мэргэшсэн. Cisco, Dell, MikroTik, ZTE, Palo Alto Networks, Check Point, Fortinet, WatchGuard, Radware зэрэг multi-vendor орчинд шийдэл хэрэгжүүлж ажилласан туршлагатай.

CCIECCNACCNPNetwork Security

ХУВААРЬ БА ТӨЛБӨР

Мэргэжлийн код
CCNA-ENT
Багш
Б. Мөнхбаяр (CCIE #61682)
Суралцах хэлбэр
Онол болон практик хосолсон танхимын сургалт
Суралцах хугацаа
5 өдөр · Нийт 40 цаг
Цагийн хуваарь
09:00 – 18:00 · Өдөрт 8 цаг
Сургалтын төлбөр
1,500,000₮
Одоо бүртгүүлэх

Сургалтын агуулга

19 сэдэв

  • Сүлжээний бүрэлдэхүүн, топологи, төхөөрөмжүүдийн үүрэг, суурь нэр томьёо.

  • Давхаргын загвар, хаягийн бүтэц, subnetting, IPv6 руу шилжих зарчим.

  • VLAN үүсгэх, trunk холболт, сүлжээг логикоор тусгаарлах.

  • VLAN хоорондын замчлалыг router болон L3 switch дээр тохируулах.

  • Давхардсан холболтоос үүсэх loop-ээс сэргийлэх, root bridge сонгох.

  • Хэд хэдэн холболтыг нэгтгэж зурвасын өргөн болон найдвартай байдлыг нэмэгдүүлэх.

  • Автомат хаяг түгээлт, pool тохируулга, relay ажиллагаа.

  • Гарцын төхөөрөмжийн нөөц ажиллагааг хангах протоколууд.

  • Port security, DHCP snooping зэрэг дотоод сүлжээний хамгаалалтын арга.

  • Утасгүй сүлжээний технологи, стандарт, хяналт болон аюулгүй байдал.

  • Статик замчлал, default route, замын сонголтын логик.

  • Динамик замчлал, ойролцоо холбоо үүсэх процесс, area зохион байгуулалт.

  • Сүлжээний аюулгүй байдлын суурь зарчим, эрсдэл ба хамгаалалтын давхарга.

  • Хандалтын удирдлага, траффик шүүлт, бодлого хэрэгжүүлэх.

  • Салбар нэгжүүдийг нууцлалтай сувгаар холбох зарчим ба тохиргоо.

  • Дотоод хаягийг гадаад хаяг руу хөрвүүлэх, PAT-ийн хэрэглээ.

  • Удирдлагын давхаргыг төвлөрүүлсэн орчин үеийн сүлжээний архитектур.

  • Сүлжээний тохиргоог автоматжуулах хэрэгсэл, скрипт ба API.

  • AI-д суурилсан хяналт, алдаа оношилгоо, сүлжээний ажиллагааг оновчлох.

Ажлын байр

  • Сүлжээний инженер
  • Систем администратор
  • Кибер аюулгүй байдлын инженер
  • Мэдээллийн технологийн инженер
  • IT support инженер

Хөтөлбөрийн давуу тал

  • Олон улсын зэрэгтэй багш: CCIE сертификат авсанаас хойш 7 жил сургалт орсон туршлагатай.
  • Онлайн сургалтын материал руу хандах 3 сарын эрх.
  • CCNA Enterprise олон улсын сертификатын шалгалтад бэлдэх зөвлөмж багтсан.
  • Амжилттай суралцсан тохиолдолд олон улсын шалгалтын төлбөрөөс 56%-ийн хөнгөлөлт эдэлнэ.